Буга олноороо идээшилдэг цэгүүдэд 120 боодол өвс тавьж өглөө

Буга олноороо идээшилдэг цэгүүдэд 120 боодол өвс тавьж өглөө

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захираанаас судалгааны дагуу уулын буга зэрэг амьтан идээшилдэг 14 цэгт өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 7 хоног бүр өвс тавьж өгч байна.

Тухайлбал, Богдхан уулын Нүхтийн аманд энэ сарын 26-ны өдөр 50 боодол, Хүрхрээгийн аманд 2 хэсэг газар 40 боодол, өнөөдөр Манзуширын аманд 30 боодол гээд нийт 120 боодол буюу 2,5 тн өвс байршуулж биотехникийн арга хэмжээ авчээ.

Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчинг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах, идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэхээр Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоожээ.