Байлдааны буудлагын дадлага сургуулийг зохион байгуулжээ

Байлдааны буудлагын дадлага сургуулийг зохион байгуулжээ

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу тасаг, тоотын байлдааны буудлагын дадлага сургуулийг зохион байгуулж, алба хаагчид амжилттай гүйцэтгэлээ.

Тус буудлагад хугацаат цэргийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдан, зэвсэг хэрэгслийг аюулгүй, зөв ашиглах, бай онох чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ байлдааны нөхцөлд үүрэг гүйцэтгэх дадал, чадвараа бататгалаа. Буудлагын явцад алба хаагчдын сахилга бат, зохион байгуулалт, командын удирдлага, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөх байдалд онцгой анхаарч ажиллалаа.