Улаанбаатарт цас орохгүй, 13 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 13 градус хүйтэн байна

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. 

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.  Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс 4 градусаар дулаарч  -11...-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө