Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, Өнөөдрийн /2026.01.22/ байдлаар улаанбурхан өвчний шинээр батлагдсан тохиолдол 16-гаар нэмэгджээ.
Мөн эмнэлэгт 38 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, ХӨСҮТ-д 27 хүн, хөдөө орон нутагт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 13 хүн байгаа юм. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5.182 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3.301, 5-9 насны 1.806 хүүхэд, 15-19 насны 1.747 хүүхэд улаанбурханаар өвджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс сэргийлэхийг уриаллаа.
