Хятадад "Риновирус"-ийн халдвар нэмэгдэж байгаа тул ХӨСҮТ-өөс анхааруулга гаргажээ

Хятадад "Риновирус"-ийн халдвар нэмэгдэж байгаа тул ХӨСҮТ-өөс анхааруулга гаргажээ

Сүүлийн үед БНХАУ-д риновирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг хувийн хамгаалалтын арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг тус улсаас анхааруулж буй.

Тэгвэл үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ээс мөн иргэдэд сэрэмжлүүлэг гаргажээ. Риновирус нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл вирус юм.  Дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр өвчлөл үүсгэдэг аж. Риновирус болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол амны хаалт зүүх, гараа савандаж угаах гэдгийг ХӨСҮТ-ээс анхааруулж байна.

Риновирусын халдвар авсан тохиолдолд ихэвчлэн хамар битүүрэх, нус гоожих, найтаах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд астма, уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүүхэд, ахмад настнуудад хүндрэл гарах эрсдэлтэй байдаг байна.