Сурагчдын амралттай холбогдуулан ГССҮТ-с бага насны хүүхдийг ахуйн орчинд түлэгдэхээс сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ

Сурагчдын амралттай холбогдуулан ГССҮТ-с бага насны хүүхдийг ахуйн орчинд түлэгдэхээс сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ

Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан ГССҮТ-с бага насны хүүхдүүдийн түлэгдэлтийн ихэнх нь гэртээ ахуйн нөхцөлд буюу гал тогоо, халуун ус, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой байдаг тул гэмтэж бэртэхээс сэргийлэх зорилгоор ахуйн орчны аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргүүлж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүд түлэгдэлтэд өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг хэмээжээ. Бага насны хүүхдүүд дараах зүйлд түлэгдэх эрсдэл өндөр:

-Данх, халуун устай сав, цайны халуун сав

-Плетк, зуух, шарах шүүгээ

-Индүү, үсний сэнс

-Халуун тогоо, хайруулын таваг

-Ус буцалгагч

-Халуун шөл, цай, хоол гэх мэт

Урьдчилан сэргийлэх алхам:

-Данх, халуун савтай цай, халуун хоолтой савыг ширээний захад таваихгүй байх

-Плеткийн бариулыг дотогш харуулах

-Хоол хийж байх үед байга насны хүүхдийг хараа хяналтгүй гал тогоонд үлдээхгүй байх

-Индүү, үсний сэнсийг ххэрэглэсний дараа залгуураас салгах, хураах

-Утас, залгуурыг ил задгай орхихгүй байх

Түлэгдсэн тохиолдолд яах вэ?

-Түлэгдсэн хэсэгт 15-20 минут цэвэр, хүйтэн ус урсгах

-Шүдний оо, тос, архи, сахар зэргийг дур мэдэн түрхэхгүй байх

-Хөөс, цэврүүг хагалахгүй байх

-Яаралтай эмчид хандахыг зөвлөжээ.

Сэтгүүлч Б.Амаржаргал