Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шилдгээр шалгарчээ

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шилдгээр шалгарчээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар 2025 оны нийслэлийн шилдэг цагдаагийн газраар шалгарсан байна.

Өнөөдөр тус газрын тайлангийн хурлын үйл ажиллагаа болсон бөгөөд арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо оролцож Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого шийдвэрийн талаар ярилцаж тэргүүний шилдэг алба хаагчдад шагнал гардуулжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар нь гурван хэлтэстэй бөгөөд урьдчилан сэргийлэх ажлаараа тэргүүлж, давтамжтай дуудлага мэдээллийг хамгийн ихээр бууруулсан амжилтаар шинэ оноо угтаж буй аж.