СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говьсүмбэрт ачааны машинууд мөргөлдсөний улмаас нэг хүний амь эрсэджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говьсүмбэрт ачааны машинууд мөргөлдсөний улмаас нэг хүний амь эрсэджээ

Цагдаагийн байгууллагад 2025.12.29-ны өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлагын дагуу очиход “Бэйбэн норт бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч зам дээр зогсож байсан “Норт бенз” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн осол гарчээ.

Улмаар “Норт бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгааг мэдээллээ. Иймд,  тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах, хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах, зорчих хэсгийг чөлөөлөх, ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.