Улаанбурхан өвчний улмаас 24 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний улмаас 24 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар /2025.12.25/ улаанбурхан өвчний улмаас 24 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 25 иргэн гэрийн хяналтад байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 12 нь ХӨСҮТ-д, үлдсэн 12 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ авч байгаа бөгөөд тэдний 7 нь биеийн байдал дунд, 4 нь хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иймд иргэд вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан цахим бүртгэлийн програмд заавал бүртгүүлэх шаардлагатайг анхаарууллаа. Мөн улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, эсвэл хоцорсон тохиолдолд нэн даруй нөхөн дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс уриалж байна.

May be an image of slow loris, map and text that says 'уНДЭСНИЙ УЛаАНбУРХаН евчний нехцел БАЙДлЫН мэдээ (2025 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар) ХАЛДВАРЫН нехцел БАЙДАл ОДриЙн ТОХИОЛДоп УЛААНБААТАР хотОД ОРОННУТАГТ ХЭВТэн ЭМЧЛУУЛЖ БАЙГАА едрийн " тохиолдол ХОВТОн 13746 БАТЛАГДсА 25 ГЭРИЙН ХАНАШТАД БАЙГАА ХΘСут 11,370 2,371 ΥΝΑΙΜЛΙАР ΟΡΟΙΗΜΙΑΙ ниЙ ХОιОД ЫΔ 11 нутгт 12 Хенген Дунд Хунд Нэн хунд евчлел, БАЙРШЛААР, 10,000 ΧΥΗ АМД Хенген Дунд Хунд Нэн хунд 0 9 3 0 БСОО евчлел, НАсНЫ БУЛГЭЭР 5000 5143 4000 3000 1785 မမမ кохнолдол 1737 1000 393 ABAX 100, 119, 72224444 www.nccd.gov.mn Халдварт Судлалын Ундэсний TeB 2 ТУН ВАКЦИН 3 ДАВХАР ХАМГААЛАЛТ CLILEO УЛААНБУРхАН ГАХАЙ ХАВДАР MACCINE УЛААНУУД'