149-р сургуулийн халаалтын нүүрсэн зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлнэ

149-р сургуулийн халаалтын нүүрсэн зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санаачилгаар ААН-ийн 1 хувийн татварын хөнгөлөлтийн хүрээнд “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүжилтээр шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх гурвалсан гэрээг байгуулсан байна. 

Гэрээний хүрээнд Чингэлтэй дэд төв болон дүүргийн 149-р сургуулийг хийн түлшинд шилжүүлэх юм. Тус хоёр байгууллагыг хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэхүйц хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулна гэсэн тооцооллыг гаргасан байна.