Монголын алслагдсан аймгуудын хүүхдүүд робот угсарч, код бичиж, олон улсын түвшинд амжилт гаргаж байгааг "AP News" онцлон мэдээлсэн байна.
Юнител группийн хэрэгжүүлж буй Unitel STEAM HUB хөтөлбөр Монгол Улсын 21 аймагт хэрэгжиж, хот хөдөөгийн ялгааг арилган, хөдөө сумын хүүхдүүдийг ч дэлхийн хэмжээний технологийн боловсролтой болгох боломж бүрдэж бодит үр дүнг харуулж эхэлсэн талаар энэхүү мэдээлэлд дурдсан байна. AP News-ийн нийтлэлд онцолсноор, эдгээр хүүхдүүдийн зарим нь олон улсын робот, кодчиллын тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаад байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь Монголын хүүхдүүдийн оюуны потенциал хаана байхаас үл хамааран, зөв дэмжлэг байвал дэлхийн оргилд хүрч чаддаг гэдгийг харуулсан бодит жишээ болж байна гэжээ.
Эх сурвалж: AP news