Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт “Хүндэт доктор“ цол хүртээлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт “Хүндэт доктор“ цол хүртээлээ

МУИС-аас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт "Хүндэт доктор" цол хүртээлээ. 

Энэ талаараа тэрбээр "Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн ууган төгсөгчийн хувьд, мөн энэ сургуулиас төрөн гарсан анхны Гадаад харилцааны сайдын хувьд төрөлх сургуулийнхаа Хүндэт доктор цолыг хүртэнэ гэдэг амьдрал, ажил мэргэжлийн замналын минь нэн эрхэм мөчүүдийн нэг байлаа. Энэхүү хүндэтгэлийг эх орон, дэлхий ертөнцийг танин мэдэх үзэл санаа, үнэт зүйлсийг минь төлөвшүүлсэн эрдэмт багш нар, хамт суралцсан үе тэнгийнхэн, МУИС-ийн олон арван жилийн баялаг түүх, нэр хүндийн илэрхийлэл хэмээн хүлээн авч, мөнхүү залуу үеийн боловсрол, гадаад харилцааны салбарыг үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээр улам бэхжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах урам зориг, хүлээх үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж байна" гэжээ.