Шатахууны нийлүүлэлт багассаны улмаас хомсдол үүсэж, сүүлийн хэдэн өдөр жолооч нар олон цагаар дугаарлан зогсож байна.
ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндэрснээр манай улсад энэ сард нийлүүлэхээр баталгаажуулсан хэмжээнийхээ талд ч хүрэхээргүй шатахуун нийлүүлснийг АҮЭБЯ-наас амралтын өдрөөр мэдэгдэж, БНХАУ-аас Евро-5 стандартын АИ-92 шатахуун импортлохоор ажиллаж байгаа гэсэн юм. АҮЭБ-ийн яамны мэдээлж буйгаар, өчигдөр /2025.12.24/ Улаанбаатар хот дахь гурван өртөөнд 44 вагон буюу 2640 тонн АИ-92 шатахуун буусан байна. Үүний 35 вагон нь Евро-5 аж. Харин энгийн АИ-92 нэг сая 25 мянга 140 литр, Евро-5 ангиллын шатахуун 755 мянга, нийт 2 сая литр бензинийг ШТС-иуд руу нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр өдөрт нийлээд 3500 тонн АИ-92 шатахууныг ШТС-иуд руу нийлүүлжээ. Мөн өчигдөр шөнө АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ШТС-иудад ажилласан байна. Тэрбээр энэ үеэрээ "Өнөөдрөөс дугаарлалт багассаныг хэлээд нийлүүлэлт нэмэгдэж байгаа" гэв.
ВИДЕО: