Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 54 байна. Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3 хувь байна. Энэ нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.