Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн сурагч Ө.Энхжин уран бичлэгийн төрөлд тэргүүн байр хүртжээ

Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн сурагч Ө.Энхжин уран бичлэгийн төрөлд тэргүүн байр хүртжээ

Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн институтээс Монгол Улсын дунд сургуулийн сурагчдын хоёр дах удаагийн Хятадын кино, телевизийн дууны уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ажилласан байна. Тус уралдаанд нийт 17 сургуулийн 44 номер, 69 оролцогч бүртгүүлэн оролцож урьдчилсан шатны шалгаруулалтаар улсын хэмжээнд 13 улсын болон хувийн дунд сургуулийн 29 номер финалд шалгарчээ. Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн сурагчид тус тэмцээнд Тусгай байрын шагнал хүртсэн байна.

Мөн уралдааны үеэр Монгол Улсын дунд сургуулийн сурагчдын гурав дах удаагийн Хятадын уран бичлэг, уран зургийн уралдааны шагналт байрыг зарласан байна. Энэ удаагийн уран бичлэг, уран зургийн уралдаанд улсын хэмжээнд 8 улсын болон хувийн сургуулийн 47 бүтээл оролцсон аж.

Шүүгчдийн дүнгээр Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн 12а ангийн сурагч Өлзийнямын Энхжин уран бичлэгийн төрөлд тэргүүн байр хүртэж, түүний бүтээл нь 2025 оны “Хятадын гүүр” дэлхийн гадаад хэлээр суралцагчдын уран бичлэг, уран зургийн үзэсгэлэнд “Хамгийн бүтээлч бүтээл”-ийн шагнал хүртжээ. Мөн 11а ангийн сурагч Ц.Мөнхчимэг 3-р байр эзэлсэн байна.