Улсын начин М.Жамъянпүрэвийн охин Ж.Энхсоёл БНСУ-ын волейболын дээд лигт тоглохоор болжээ

Улсын начин М.Жамъянпүрэвийн охин Ж.Энхсоёл БНСУ-ын волейболын дээд лигт тоглохоор болжээ

БНСУ-ын томоохон волейболын клуб болох "Red Sparks" багтай Монгол тамирчин Ж.Энхсоёл гэрээ байгуулжээ. Ингэснээр түүний хувьд тус улсын дээд лигт тоглохоор болж байгаа юм.  

Ж.Мөнхсоёлын хувьд Солонгосын Волейболын Ахлах сургууль болон Оюутны лигт өмнө нь тоглож байсан. Тэрбээр БНСУ-ын алдарт тамирчин Ким Ён Гуны гол дүр бүтээж буй "The Wonder Coach" телевизийн шоуны багт тоглож байв. Сонирхуулахад, Ж.Энхсоёлын аав нь Улсын начин Жамьяанпүрэв, ээж нь волейболын спортын ОУХМ, МУГТ Нарантуяа юм.