Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага “Спорт дахь допингийн эсрэг Дэлхийн чуулга уулзалт”-д оролцсон байна

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага “Спорт дахь допингийн эсрэг Дэлхийн чуулга уулзалт”-д оролцсон байна

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МҮДЭБ) нь 2025 оны 12-р сарын 1–5-нд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн “Спорт дахь допингийн эсрэг Дэлхийн чуулга уулзалт”-д оролцсон байна. 

Энэхүү чуулганд 160 гаруй орны төр засаг, спортын байгууллагууд, ҮДЭБ, БДЭБ, лаборатори болон тамирчны төлөөлөл нийлсэн 1,500 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн цэвэр спортын бодлого, шинэчлэлийн чиг хандлагыг хэлэлцлээ. Хурлаар  2027 оны Дэлхийн Допингийн эсрэг Код батлагдлаа. Чуулганы үеэр шинэчлэгдсэн 2027 World Anti-Doping Code болон International Standards албан ёсоор батлагдаж, 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэ Код нь тамирчны эрхийг хамгаалах, шинжилгээ ба хяналтын тогтолцоог сайжруулах, боловсрол, шинжлэх ухаан, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлэх өргөн хүрээний шинэчлэлийг багтаасан. Мөн хурлын төгсгөлд цэвэр спортын үнэт зүйлсийг хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой “Busan Declaration” батлагдсан нь чуулганы стратегийн гол үр дүнгийн нэг болсон байна.