Э.Цэндбаатар: Сонирхогчдын боксын ДАШТ-ий эхний даваанд ялагдсан ч дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа

Э.Цэндбаатар: Сонирхогчдын боксын ДАШТ-ий эхний даваанд ялагдсан ч дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа

Олон улсын боксын холбоо /IBA/-ноос зохион байгуулж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай үргэлжилж буй. Уг тэмцээнд Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор манай зургаан боксчин тулалдана. Тэгвэл өчигдөр /025.12.06/ 22.00 цагаас МУГТ Э.Цэндбаатар эхний тулаанаа хийж, ялагдал хүлээлээ.

Тэмцээний талаар МУГТ Э.Цэндбаатар "Сонирхогчдын боксын ДАШТ-ий эхний даваанд Казакстан улсын тамирчинтай таарсан. Ингээд шүүгч нарын саналаар Казакстан улсын тамирчин ялалт байгууллаа. Бүх хүчээ гаргасан ч ялагдлаа. Тэмцээнээс тэмцээн хооронд их ядарсан бололтой. Амралт хэрэгтэй байна. Миний сонирхогчдын боксын сүүлийн ДАШТ байлаа. Сонирхогчдын боксын сүүлийн тэмцээн.  Гэхдээ надад мэргэжлийн бокс нээлттэй байгаа. Дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Итгэлийг нь алдсанд уучлаарай" гэжээ.

ВИДЕО: