Б.Энх-Оргил ялалт байгуулснаар "One Championship" холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч болж буй.
Тэрээр тулааны дараа "Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Хэлэх үг олдохгүй догдолж байна. Үнэхээр галзуу байлаа. Маш ихээр ядарч байна. Одоо сайхан амармаар байна. Багшийнхаа ачийг хариулж 11 жилийн дараа аваргын бүсийг дахин эх орондоо авч ирж байгаадаа баяртай байна. Өрсөлдөгч маань үнэхээр хурдтай байлаа. Би зарим цохилтуудыг нь харж амжсангүй. Олон тулаан хийхдээ ийм хохирол авч байсангүй" гэлээ.
ВИДЕО: