Тайландын Бангкок хотод “One Fight Night-38” тэмцээн болж байна. “Шандас ММА” дэвжээний тамирчин Б.Энх-Оргил Бразил улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө тулалдcан. Тамирчид 5 минутаар 4 үе тулалдан Б.Энх-Оргил яллаа. Ингэснээр холимог тулаанч Б.Энх-Оргил "One Championship" холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч боллоо.