Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 7-нд эх, хүүхдийн нэрэмжит хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахаар тов зарлажээ.
Бөхийн хандивын барилдаанд Улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай 256 хүчит бөх зодоглох юм байна. Монголын үндэсний бөхийн холбоо болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран ажиллах санамж бичиг байгуулсан аж. Бөхийн холбоо ЭХЭМҮТ-ийн алсын зайн сургалтын төвийг шинэчлэн тохижуулах, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангах, улсын хэмжээнд эх, хүүхдийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм байна.