Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь том тэмцээн буюу "StarLadder Budapest Major 2025" тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.
Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш үндсэн хоёр шатны тойргийн тоглолтууд явагдаж, гуравдугаар шатанд өрсөлдөхөд шилдэг 16 баг ийнхүү бэлэн болоод байгаа юм. Гуравдугаар шатны 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар тоглох бөгөөд гурван удаа хожсон найман баг энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарна. "The MongolZ" багийн хувьд гуравдугаар шатанд Бразилын "Imperial Esports" багийн эсрэг өнөөдөр тоглоно.