Хакүхо М.Даваажаргал сонирхогчдын сүмогийн олон улсын тэмцээнээ ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулахаар болжээ

Хакүхо М.Даваажаргал сонирхогчдын сүмогийн олон улсын тэмцээнээ ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулахаар болжээ

Сүмогийн Холбооноос гарсан даруйдаа сонирхогчдын сүмог хөгжүүлэх зорилгоор "Hakuho Dayang Sumo & Sports" компани байгуулснаа өнгөрсөн зургаадугаар сард албан ёсоор зарласан их аварга Хакухо М.Даваажаргал олон улсын чанартай анхны тэмцээнээ ирэх оны хоёрдугаар сарын 7-ноос 8-нд Японы Токио хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. "Hakuho Cup" тэмцээнд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй болон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулах залуучуудын ангилалд ч зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.