ЭМЯ: Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна

ЭМЯ: Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна

Өчигдөр /2025.11.27/ байдлаар Улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8% буюу 2,641 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх өдрөөс 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Улмаар эрчимт эмчилгээний тасагт 79 хүүхэд эмчлүүлж байгаагаас 81% буюу 64 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 20.3% буюу 51-ээр өсжээ. Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна.