Япон Улсын нийслэл Токио хотноо дифлимпын XXV наадам 2025 оны арваннэгдүгээр сарын 15-26-ны өдөр үргэлжилж байна.
Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмаас Монголын баг тамирчид анхны медалиа авлаа. Тэрбээр дифлимпын наадмын гурав дахь медалиа хүртэж байгаа ба өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа. Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байна.