СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Byheart" нэртэй нялхсын сүүн тэжээлээс ботулизмын хордлого үүсгэгч нян илэрсэн тул хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Byheart" нэртэй нялхсын сүүн тэжээлээс ботулизмын хордлого үүсгэгч нян илэрсэн тул хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, BYHEART нэртэй нялхсын сүүн тэжээлийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Учир нь АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас тус сүүн тэжээлд ботулизмын хордлого үүсгэгч нян илэрсэн тул уг бүтээгдэхүүнийг зах зээлээс яаралтай эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Иймд тус бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.