Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Бөхийн барилдаан нэгийн даваагаар үргэлжилж байгаа бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан М.Мандахбаяр Дархан аварга Н.Батсууриар нэг давж тугаа тойрлоо. Мөн Улсын аварга О.Хангай Сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодов.