Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар /2025.11.12/ Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,592, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 19 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д таван хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 6 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5106 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3163, 5-9 насны 1766 хүүхэд, 15-19 насны 1726 хүүхэд улаанбурханаар өвджээ. Иймд Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх, вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах хэрэгтэйг холбогдох байгууллага анхааруулж байна.
