Тархины харвалтын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан 1,2,3 дугаар эмнэлгийн эмч нар тархины харвалтын талаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Энэ үеэрээ тэд, "Харвалт бол хамгийн их эрсдэлтэй байдаг өвчнүүдийн нэг. Дэлхийд жилд 12.5 сая хүн харвалтад өртөж байна. Үүнээс 50-аас дээш хувь нь газар дээрээ нас бардаг. Манай орон ч харвалтаар хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа оронд ордог. Харвалтад хүргэж байгаа зүйлсийг арван хүчин зүйл дийлэнхийг эзэлдэг.
Үүнээс Монголчууд гуравхан зүйлд л анхаараач гэж хэлмээр байна. Нэгдүгээрт, эрүүл хооллолт, хоёрдугаарт хөдөлгөөн, гуравдугаарт сэтгэл санаа. Энэ гурван хүчин зүйл харвалтад хүргэх гол хүчин зүйл болж байна.
Харвалтыг бий болгож байгаа өвчнүүд бий. Үүний нэгдүгээрт цусны даралт ихсэх өвчин орно. Ялангуяа энэ өвчин залуусын дунд их өндөр байна. Эмчилгээний арга сайжирсан боловч иргэд эмнэлэгт хандахгүй байгаа нь дорвитой үр дүнд хүргэхгүй байгаа. Мөн зүрхний хэм алдалт гол асуудал болоод байна. Зүрхний титэм судасны хатуурал, зүрхний эмгэгүүд зэрэг архаг өвчнүүд гарцаагүй харвалтад хүргэж байна. Дараагийн нэг асуудал нь судас хатуурах өвчин байна. Биеийн болон тархины, гол судас хатуурах өвчин гол асуудал болоод байна. Энэ өвчнөөс сэргийлэх боломжтой. Сүүлийн үед чихрийн шижин онцгой анхаарал татаж байгаа. Чихрийн шижин нь дээрх гурван асуудалтай холөоотойгоор үүсэж байдаг өвчин. Эдгээр өвчнүүд харвалтын суурь шалтгаан болж харвалтад хүргэж байна" гэлээ.