МУГТ Т.Санчир энэ улиралд талбай дээр тоглох боломжгүй байдал хүрсэн талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл Омни Эрдэнэт Майнерс болон Налайр Бизон багууд харилцан зөвшилцжээ. Энэ талаар "Омни Эрдэнэт Майнерс" баг албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "“Омни Эрдэнэт Майнерс” болон “Налайх Бизон” багууд харилцан зөвшилцөлд хүрсний үндсэн дээр Монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Т. Санчир албан ёсоор “Омни Эрдэнэт Майнерс” багийн бүрэлдэхүүнд нэгдэж буйг баяртайгаар мэдэгдэж байна. Энэхүү шилжилт нь хоёр талын итгэлцэл, хүндлэл дээр тулгуурласан шийдвэр бөгөөд бид Т.Санчирт итгэл хүлээлгэн, хамтран ажилласан “Налайх Бизон” багийн хамт олон, удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Мөн энэхүү шийдвэр нь спортын салбарт зайлшгүй гардаг шилжилт хөдөлгөөний нэг хэсэг болохыг ойлгон, хүлээн авсан “Налайх Бизон” багийн удирдлага, фэнүүд болон хамт олонд дахин талархал илэрхийлж, үл ойлголцол үүссэнд уучлал хүсч байна. Бид хамтдаа Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, спортын ёс зүй, багийн үнэ цэнийг эрхэмлэн ажиллах болно" гэжээ.