Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо ээлжит 6-р чуулганаа хийж, шинэ Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчөө сонгожээ. Улмаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Эрүүл мэндийн дэд сайд асан, Анагаах ухааны Доктор профессор Ж.Амарсанаа сонгосон байна.