Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн турш Төв талбайд суулт зарласан. Тэд үндсэн цалингаа 3.5 сая болгон нэмэгдүүлэх шаардлага тавьж буй. 

Тэгвэл эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс /2025.10.27/ ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Тодруулбал, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр /2025.10.27/ 12:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зохион байгуулж, ажил хаялтаа эхлүүлэх юм. Салбарын эмч, сувилагч, ажилтнууд долоон хоногийн турш суулт хийсэн ч төр, засгаас тодорхой арга хэмжээ аваагүй тул тэмцлийн дараагийн шат ажил хаялт зарлаж байгаа юм байна.