Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах бичгүүдээ татаж, зөвшөлцөл хийх хэрэгтэй байна

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах бичгүүдээ татаж, зөвшөлцөл хийх хэрэгтэй байна

УИХ дахь МАН-ын бүлгийг өнөөдөр /2025.10.14/ 16.00 цагт хуралдуулах шаардлагыг 38 гишүүн Ж.Бат-Эрдэнэд хүргүүлсэн. Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

ВИДЕО: 

Тэрбээр, "МАН-ын бүлэг хуралдахын тулд улс төрийн тодорхой шийдвэр гарсан байх ёстой. Миний хувьд эхлээд удирдах зөвлөлөө хуралдуулаадах гэж шаардаж байгаа. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах бичгээ татах асуудал гарч ирж байгаа. Иймд энэ асуудлуудыг тодорхой хэмжээнд зохицуулах ёстой гэж үзэж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.