УИХ дахь МАН-ын бүлгийг өнөөдөр /2025.10.14/ 16.00 цагт хуралдуулах шаардлагыг 38 хүргүүлж буй талаар парламентын гишүүн Н.Наранбаатар мэдээлэл хийлээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг сүүлийн хоёр долоо хоногт хурлаа хийсэнгүй. Иймд өнөөдөр 16.00 цагт МАН-ын бүлгийг хуралдуулах шаардлагыг хүргүүлж байна. Хэрэв өнөөдрийн МАН-ыг бүлгийн хурлыг Ж.Бат-Эрдэнэ хуралдуулахгүй бол 38 гишүүн дэд даргаараа хурлаа даргалуулаад хийнэ" гэж мэдэгдлээ. Өнөөдөр болох хурлаар Ж.Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаас нь огцруулж магадгүй байна.
ШУУД: