ИЗНН намын үндсэн дүрмийн өөрчлөлтөө УДШ-д хүргүүлжээ

ИЗНН намын үндсэн дүрмийн өөрчлөлтөө УДШ-д хүргүүлжээ

2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн.

Тэгвэл ИЗНН өнгөрөгч есдүгээр сард намын Их хурлаа хийж, үндсэн дүрмээ хэлэлцсэн байдаг. Үүний дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд ИЗНН-ын дарга Б.Батбаатар УДШ-д өргөдөл ирүүлжээ. Тус өргөдөл нь намын дүрмийн шинэчилсэн хөтөлбөрийг бүртгүүлэх агуулгатай аж.