УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсангүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсангүй

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг.

Энэ дагуу өнөөдөр /2025.10.06/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах ёстой байсан. Гэтэл МАН-ын бүлэг дотоод зөрчилдөөнөөсөө болж хуралдсангүй. Харин Ардчилсан намын бүлэг хуралдсан бөгөөд тус хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна.