"Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх тов гараад байсан. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны ирц хүрээгүй учраас уг хурлыг хаалаа.
ШУУД:
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Сандаг-Очир, "байнгын хорооны зарим гишүүд гадаад явсан ирж хангалттай бүрдэх ёстой байсан. Гэтэл АН-ын бүлгийн хурал дуусаагүй, ХҮН намын зөвлөлийн гишүүд хуралдаа орж ирээгүй байна. Харин байнгын хорооны хурлыг хуралдуулахаар 35 минут хүлээлээ. Иймд хуралдааны хаалаа. Дараагийн хурлын товыг жич зарлана" гэв