УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, Ардчилсан намын бүлгийн зөвлөх, талийгаач Оросоогийн Чулуунбилэгт хүндэтгэл үзүүллээ.
Оросоогийн Чулуунбилэг нь
- 1996-2000 он МУИС-ийн НШУС Түүхч, түүхийн багш, бакалаврын зэрэг
- 2001-2003 он МУИС-ийн НШУС, Түүхийн ухааны магистрын зэрэг
- 2011-2014 он АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургууль, Улс төрийн магистрын зэрэг хамгаалсан. Багш, Улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр ардчиллын үйл хэрэг, үзэл санааны төлөө тууштай зүтгэж явсан нэгэн билээ.