Ерөнхий сайдыг огцруулах саналыг 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг огцруулах саналыг 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

Хуваарийн дагуу өнөөдөр /2025.10.13/ УИХ дахь намын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлэг 10.00 цагт Жанжин Сүхбаатар танхимд хуралдах бол АН-ын бүлэг мөн энэ цагт Их Эзэн Чингис хаан танхимд хуралдах аж. 

Мөн өнөөдөр ажлын хэсэг, байнгын хороо хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн 11.00 цагаас хэлэлцэж эхэлнэ. Харин чуулганаар пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ.