УОК-ын IV хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Барилга, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Нийслэлийн 2025-2026 өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нар цахимаар оролцож байгаа юм. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.