Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулган болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал"-ыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байна гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр, "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл одоо цахимаар хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг маргааш 11:00 цагт үргэлжлэхээр, Пүрэв гарагийн Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын нэгт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж байна" хэмээжээ.
Даргын дэргэдэх зөвлөл одоо цахимаар хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа ТББХ-ны хуралдааныг маргааш 11:00 цагт үргэлжлэхээр, Пүрэв гарагийн Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын нэгт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж байна.
— Ч.Лодойсамбуу (@Lodoisambuu) October 12, 2025