УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нярайлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нярайлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулиар Иргэний зориг ногоон намын жагсаалтын хоёрт бичигдэн парламентын гишүүн болсон М.Нарантуяа-Нара нярайлжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн facebook хуудастаа, "Нарт хорвоод нандин сайхан охин үр минь мэндэллээ" хэмээгээд өөрийн төрөх орон дээр байгаа зургаа нийтэлсэн байна. 

М.Нарантуяа-Нарагийн хувийн амьдрал нь олон нийтийн сүлжээнд ил байдаг нь олон хүний шүүмжлэлийг дагуулдаг. Энэ ч утгаараа түүнийг парламентын нэр хүндийг унагааж байна хэмээн маш олон хүн шүүмжилдэг. Сонирхуулахад, саяхан болсон УИХ-ын чуулганы үеэр М.Нарантуяа-Нара, "парламентын гишүүдийг хуралдаа суухгүй байна. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн би хавантай хэр нь сууж л байна" хэмээж байсан юм.