Салхинд гарахдаа хачигт халдвараас сэргийлэхийг анхаарууллаа

Салхинд гарахдаа хачигт халдвараас сэргийлэхийг анхаарууллаа

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд салхинд ихээр гардаг тул Эрүүл мэндийн яамнаас хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хачгаар дамжин халдварладаг олон улсын аравдугаар ангилалд 28 өвчин бичигдсэн байдаг юм байна. Харин Монголд гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор бүртгэж, оношилжээ.

Хачигт энцефалит нь ойн хачигаар дамжин халдварладаг. Вирусээр үүсгэгдэж, төв мэдрэлийн системийг гэмтээдэг тул илүү хүнд явагддаг. Монгол орны найман аймагт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Хачигт халдварын идэвхжлийн үе нь 4-6 дугаар сар байдаг аж. Цаашдаа 11 сар хүртэл явагдана.

Хачигт риккетсиозын хувьд 21 аймгаар тархалттай. Бэлчээрийн малчдын сайн мэдэхээр малын бор хачгаар халдварладаг. Үүгээр өвчилсөн хүмүүсийн дотор малчид, ноос ноолуур үйлдвэрлэдэг хүмүүс, 0-9 настай хүүхдүүд болон эмэгтэйчүүд их байдаг аж.