Ерөнхий сайдыг огцруулах саналыг ирэх Даваа гаригт хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг огцруулах саналыг ирэх Даваа гаригт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг өчигдөр /2025.10.10/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор 14.00 цагт хэлэлцсэн. Энэ үеэр шишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариултаа авсан.

Улмаар гишүүд үг хэлэх үеэр 18:00 цаг болсон тул ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Ажлын цаг дууссан байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн хуралдаан даргалагчийн эрх үүргийг заасан байна. Энэ дагуу ТББХ-ны хуралдааныг ирэх даваа гарагийн 11:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ" хэмээн хурлыг хойшлуулсан юм. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ирэх Даваа гараг буюу 2025.10.13-ны өдөр 11 цагаас үргэлжлүүлэх юм.