УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Ардчилсан намын бүлэг хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байр сууриа нэгтгэнэ гэсэн хүлээлттэй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өөрийн эрхийг хэрэгжүүлээд өнөөдрийн асуудлыг хойшлууллаа. УИХ, Засгийн газрын дарга АН-ын байтугай үндсэн МАН-ынхаа гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг авч чадахаа больсон. Тиймээс энэ хоёр хүн маш хурдан өргөдлөө өгөөд өөр дэмжлэг авах хүнийг ажиллуул гэсэн байр суурьтай байна. Ер нь бол Засгийн газрыг огцруулах саналыг гаргасан хүн хуралдаан даргалах ёсгүй" гэлээ.
ШУУД: