Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг "Админерал"-тай холбоотой асуудлаа өөрөө шийд хэмээн сануулж байжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг "Админерал"-тай холбоотой асуудлаа өөрөө шийд хэмээн сануулж байжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд УИХ-ын нэр бүхий 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд даргад өргөн барихаар болоод байгаа билээ. 

Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь "Нүрсний" гэх зэрэг хэд, хэдэн ноцтой хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа учир түүнийг бүрэн эрхээсээ сайн дураар татгалзан шалгуулж, хуулийн байгууллагад хараат бусаар ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх ёсзүйн шаардлагыг тавьсан ч үүнийг хүлээж аваагүй учир гишүүд ийнхүү түүнийг огцруулж, шалгуулах ёстой хэмээн үзэж буй. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өөрийгөө нүүрсний хэрэгт холбоогүй, буруугүй" гэх мэдээллийг өгсөн байдаг. 

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нэр холбогдоод буй "Админерал"-тай холбоотой асуудлаа өөрөө шийд гэдгийг нүүрсний сонсголын өмнөх өдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр хэлж байжээ. Энэ талаар баримтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гаргаж, мэдээллээ. 

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд дурдснаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Д.Амарбаясгалан дарга маань ч гэсэн өөрөө манлайлал гаргаад цэгцлээд явах хэрэгтэй. Би бас Д.Амарбаясгалан даргад хэлсэн. Нэр холбогдоод байгаа "Админерал" гээд тэр компаниудаа цуцал гээд. Цуцлах хэрэгтэй. Өөр сайд нарын дунд нэр дуулдаад байга юмнууд бас мэр сэр гарсан шүү. Тийм зүйл дахин ингэж явбал нийгэмд ийм асуудал болбол маш харамсалтай зүйл болно шүү. Тэрэн дээр явж болохгүй байдалд орно шүү хэдүүлээ. Энэ дээр Д.Амарбаясгалан дарга өөрөө энэ хүрсэн улс төрийн том манлайлал үзүүлээд энэ байдлаас менежментийн хувьд бүтэн төгс гарах хэрэгтэй" хэмээн хэлж байжээ.