Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ " Би уг нь дуугүй л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө л биелүүлэхэд анхаарах ёстой байсан. Гэтэл хамтарсан ЗГ-аа тараагаад асуудал өрнөсөөр одоо үнэн худал нь мэдэгдэхээ байлаа. Олон улсын хувьд ч онигоотой байдалд орж байна. Харамсаж байна. Өнөөдөр би цөөнгүй материалтай ирсэн. Тийм учраас та бүхэн надаас асуулт асууж болно. Төрийн ажил цуу яриа, огт худлаа мэдээллээр явж болохгүй. Монголын ард түмэн ч тролл армиа давж, бодит үнэнтэй нүүр тулах цаг ирсэн. 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болчихсон юм. Тухайн үед Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байсан. Ингээд гааль дээр нүүрсний бүрдүүлэлт, экспорт байгаа хэрнэ валют орж ирэхгүй байгааг Ч.Хүрэлбаатар сайд олж харсан. Ингээд энэ гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдөр нэмж ил болгосон зүйл байхгүй. ҮАБЗ шийдвэр гаргадаг нь үнэн. Тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэр гаргадаг. Нэг үгээр хэлбэл шууд гэрээ хийх, худалдан авалттай холбоотой асуудлаар ТЕГ-аас бичиг авахын тулд ийм шийдвэр гаргадаг. Тагнуул үүнийг нууц гэж үздэг. Тиймээс энэ зөвлөмжийг ч ил болгох хэрэгтэй.