Г.Занданшатар: Та бүхэн намайг 115 хоногийн өмнө 92.3 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон

Г.Занданшатар: Та бүхэн намайг 115 хоногийн өмнө 92.3 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асууж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар " Дэгийн хуулийн дагуу Ерөнхий сайд завсарлага аваагүй болохыг мэдэгдье. Энэ бол намын байгуулалтын хэлтэс биш. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Намын асуудлыг Төрийн ордонд хэлэлцэх ёсгүй. Би анхнаасаа улсын Ерөнхий сайдын хувьд улс төр биш урдах ажлаа хийх, намын хэрэг намдаа, төрийн хэрэг төрдөө гэсэн зарчмыг барьж, Засгийн газрын индэрийг ашиглаж байгаагүй. Би анхнаасаа нүүрсний хулгай дээрмийг таслан зогсоох тухай төрийн ажлыг ярьж байсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Үндсэн хуулиар хүлээсэн Засгийн газрын үндсэн үүрэг. Тиймээс намын даргын асуудлыг энд ярих нь зохимжгүй. Улс төрийн нам дотоод ардчилалтай, зохион байгуулалт нь Ардчилсан зарчимд нийцсэн байх ёстой.

Үүний дагуу Улс төрийн намын тухай хууль батлагдсан. Улс төрийн намын эрх барих дээд байгууллага бол намын Их хурал. Намын их хурлаас намын даргыг сонгоно. Намын даргыг орон гарвал намын Бага хурлаар нийт гишүүдийнхээ 3/2 оор намын даргыг сонгоно гээд хуульчилсан. Энэ бол зөвшилцлөөр буюу намын Их хуралтай дүйцүүлж нийт олонхийн саналаар шийдэхгүй гэсэн зарчим.

Энэ бол намын дотоод ардчиллын суурь зарчим байна гэж Улс төрийн намын тухай хууль болон дүрмээр заасан. Хууль хэрэгжүүлэх нь бүх хүний асуудал. Засгийн газрын хувьд эдийн засгаа сэргээж, багш, эмч нарын хаа цалинг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг ярихад эцэстээ нүүрсний экспортоо нэмэгдүүлж, хулгайг таслан зогсоохтой л холбогддог. Ийм л сонголтын би ирсэн. Та бүхэн намайг 115 хоногийн өмнө 92.3 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон" гэлээ. 

ШУУД: