УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор 14.00 цагт хэлэлцэхээр товлоод байсан. Тэгвэл уг хурал 14.40 цагт 50 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч тус хуралдаан 30 минут завсарласан. Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.
Тэрбээр “14:40 минутын байдлаар ирвэл зохих 32 гишүүнээс 15 гишүүн ирсэн байна. Хуралдааны ирц 46 хувьтай байна. Хоёр гишүүн ирчихвэл хуралдаан эхэлнэ. Үндсэн хуульд өргөн барьсан хугацаанаас гурав хоногийн дараа уг асуудлыг хэлэлцэх ёстой байдаг. Өнгөрсөн мягмар гарагийн 13 цагт УИХ дэд даргад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Ингэснээр өнөөдрийн 13 цагт тус хугацаа дуусаж байгаа юм. Иймд өнөөдрийн 14 цагт эхлүүлэх тов гарсан. Хуулиараа төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэний дараа дүгнэлтээ УИХ-д танилцуулж, хэлэлцүүлдэг. Улмаар УИХ-аар 16 цагт хэлэлцэнэ. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах гишүүдийн санал одоогоор манай хороонд ирээгүй. Гэхдээ УИХ-ын даргын асуудал Ерөнхий сайдын асуудлаас ялгаатай. Заавал гурав хоногийн дотор хэлэлцэх ёсгүй. 3-10 хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн хуультай” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: