УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор 14.00 цагт хэлэлцэхээр товлоод байсан. Тэгвэл уг хурал 14.40 цагт 50 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанд Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Э.Болормаа, С.Бямбацогт, М.Бадамсүрэн, Д.Амарбаясгалан, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Ц.Туваан, Э.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын 21 гишүүн ирснийг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэллээ.
Харин Б.Батбаатар, Ж.Баярмаа, О.Ганбаатар, Л.Гантөмөр, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Н.Номтойбаяр, Г.Уянгахишиг, Ө.Шижир, Д.Энхтуяа нар одоогоор ирээгүй байна гэв. Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргасан УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулгыг хийв. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатараас Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Номин, Э.Болормаа, Д.Амарбаясгалан, Б.Хэрлэн, Х.Баасанжаргал, Л.Оюун-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авахаар нэрс өгөв. Танхимд Ерөнхий сайд Г.Занданшатар орж ирсэн бөгөөд асуулт асуухаас өмнө хуралдааныг 30 минут завсарлуулж буйг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэллээ.
ШУУД: